2018-06-09
 

Алсад уулсын оройд манан сууж
Алгуур шарлах навчис нэг хоёроор унаж
Аясын салхинд жавар хургаад           

Алаг дэлхийтэй өвөл айлсан буугаад
Ирж явсан цаг буцаж нэг одоод
Ижил олон шувууд цэл татан нүүдэллэж
Ижийдээ очисон үрс шувуу даган буцахад
Бидэр судалтай сарыг хэц давуулан харуулдаж
Бүрий цагаан гэгээнээр цай дээжилэн өргөхдөө
Сэтгэлийн жигүүр нь саахалт дамнан гүйж
Сэрүүн намар тэрлэг жиндүүлэн зогсоо ижий дээ нэг очоорой
Нүд нь аргаж хоолой сөөнгөтөөд
Нэг л их гуниг хорвоог нөмрөөд
Нүүдэллэх шувуудын тоо хоног хоногоор цөөр ч
Нэг л мэдэхэд өвөл болоод
Орчлон юмсаа ариусгах гэсэн шиг
Онгон цагаан ца...

бичсэн: Боронзон бийрний гудамж төрөл:
мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих